Англи хэл хэрхэн сурах уу? Энэ асуулт танил санагдаж байна уу? Гэхдээ яг үнэндээ энэ асуултын хариулт нэг их чухал биш тийм үү? Учир нь та энэ асуулттайгаа удаан явахыг хүссэн учир хариулт нь юу ч байсан сонин биш шүү дээ. Сурах арга олон ч сурч эхлэхгүй байгаа шалтгаанаа та өөрөө л мэдэж байгаа.
За яахав. Дахиад асууя. Англи хэл хэрхэн сурах вэ? Өдөр алгасахгүй сур. Өдөрт дор хаяж 10 минут нух. Дурла. Англи хэлтэй холбогдолтой ном, сонин, контент, дуу гээд төрөл бүрийн зүйлд уягд дурла. Тэгээд дахиад өдөр бүр 10 минут. Та ямар ч завгүй хүн байсан үүнийг хэрэгжүүлж чадна.
"Жилийн дараа та англи хэлэнд 3650 минутыг буюу 60 цагийг зарцуулсан байх болно"
365 өдрийн турш өдөр бүр 10 минутыг зарцуулаад үзээрэй. Жилийн дараа та англи хэлэнд 3650 минутыг буюу 60 цагийг зарцуулсан байх болно. Анхан болон анхан дунд шатны дүрмийг олж авахад хангалттай хугацаа гэж бодож байна.
Гол нь та англи хэл сурахыг үнэхээр их хүсч байна уу гэдэг л чухал. Тийм бол энэ блогтой цуг байгаарай. Хэрэв мэргэжлийн түвшний болон ахисан түвшний англи хэлний ур чадвар хүсч байгаа бол буруу газраа ирсэн байна. Харин дөнгөж эхлэж байгаа болон эхлээд явж байгаа хүмүүст энэхүү блог яг тохирох юм!
0 Comments