Англи хэлэнд 1-20 хүртлэх тоог нэг бүрчлэн цээжилсэн байхад дараа дараагийн тоог цээжлэхэд ойлгомжтой болдог.
Жишээ нь хорийн тоог Twenty гэх бол 21 - Twenty one, 22 Twenty two г.мэт хорийн тооны араас шууд дан тоогоо залгуулж дуудах юм.
Цаашлаад 30, 40, 50 - 100 ... г.мэт тоог дангаар цээжлэхэд хангалттай. Дээрх зурагнаас тоог хэрхэн нэрлэж байгааг хараарай.
Дугаарлалт
Монгол хэлэнд нэг дугаар, хоёр дугаар, гурав дугаар эсвэл нэгт хоёрт гуравт гэж нөхцөл залгаж тоог дугаарладаг бол англи хэлэнд 3 янзаар дугаарладаг!
1. Үгийн үндэс нь өөрчлөгдөхгүй шууд Th залгаж болдог тоонууд
4-р fourth жишээ: four fourth
6-р sixth
7-р seventh
10-р tenth
11-р eleventh
13-р thirteenth
14-р fourteenth
15-р fifteenth
16-р sixteenth
17-р seventeenth
18-р eighteenth
19-р nineteenth
100-р hundredth
2. ty+th=tieth y гээгдэж ie хоёр эгшиг нэмэгдэж орж ирдэг тоонууд
20-р twentieth жишээ: twenty twentieth
30-р thirtieth
40-р fortieth
50-р fiftieth
60-р sixtieth
70-р seventieth
80-р eightieth
90-р ninetieth
3. Үгийн үндсэнд шууд өөрчлөлт ордог тоонууд
1-р first жишээ: one first
2-р second
3-р third
5-р fifth
8-р eighth
9-р ninth
12-р twelfth
0 Comments